ГАЗРЫН ТӨЛБӨР

Газрын төлбөр

       Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө. /Газрын тухай хуулийн 7.1 дэх заалт/

 

Газрын төлбөрийг хэн төлөх вэ?

        Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.

/Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл/

 

Газрын төлбөрийг хэзээ төлөх вэ?

        Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу газрын төлбөрөө дараах хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй:

1-р улирал: 4-р сарын 20-ны дотор

2-р улирал: 7-р сарын 20-ны дотор

3-р улирал: 10-р сарын 20-ны дотор

              4-р улирал: дараа оны 1-р сарын 20-ны дотор

 

Газрын төлбөр төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага

        Газар эзэмшиг, ашиглагч иргэн хуулийн этгээд газрын төлбөрөө гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд:

    1. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйл, иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж, ашиглах гэрээний 4.6-д заасны дагуу алданги тооцох.

    2. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших, ашиглах гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР