Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийв.

2015-06-04

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сумдын Засаг дарга нартай хамтран аймгийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг 2015 оны 04, 05 дугаар саруудад хийлээ. Судалгаагаанд  нийт хамрагдсан иргэдийг насны ангилалаар нь авч үзвэл 36.04% нь 20-30, 24.36% нь 31-40, 22.33% нь 41-50, 12.81% нь 51-60, 4,46% нь 60-аас дээш  байна.          Ам бүлийн тоо 23.60% нь 1-2, 53.17% нь 3-4, 19.92% нь 5-6, 3.2% нь 7-оос дээш байна.          Судалгаанд хамрагдсан иргэдийн 16% нь инженерийн бүрэн хангамжтай нийтийн орон сууцанд, 9.1% нь инженерийн бүрэн хангамжтай  тохилог амины орон сууцанд, 32.36% нь инженерийн хангамжгүй аж ахуйн аргаар барьсан сууцанд, 33.50% нь гэрт, 8.1% нь түрээсийн байранд, 0.76% нь айлын хажуу өрөөнд амьдарч байна.           Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 62.8% нь инженерийн бүрэн хангамжтай амины тохилог орон сууцанд, 22.3% нь инженерийн бүрэн хангамжтай нийтийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд орон сууцны хэмжээний хувьд 48.3% нь 41-60м2 талбай, 21.44% нь 60 м2-аас дээш талбайтай орон сууцыг тохиромжтой гэж үзсэн байна.           Сарын орлого нь 1.14% нь 2 сая-аас дээш 2.28% нь 1.5-2.0 сая, 5.58% нь 1.0-1.5 сая, 34.39% нь 500 мянга-1.0 сая, 44.79% нь 200-500 мянган төгрөг, 11.8% нь 100 мянга-200 мянган төгрөг байна.          Орон сууц худалдан авах зээлийн эх үүсвэрийн хувьд 37.56 % нь цалин, 6.72% нь хувийн бизнес, 40.35% нь Бага хүүтэй, урт хугацаатай зээл, 12.3% нь Улс, орон нутгийн дэмжлэг, 3.04% нь бусад гэсэн хариултыг өгсөн байна.          Судалгааг дүгнэхэд иргэдийн талаас илүү хувь нь 41-60м2 /60м2-аас дээш/ талбайтай, ИБХ-тай тохилог амины орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд тус байрыг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг Бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдах /одоогийн хэрэгжиж буй 8%-ийн зээл/ гэж үзсэн байна.             Одоо байгаа гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах амины орон сууцны газрыг иргэдэд олгох өмчлүүлэх, амьдрах нөхцлийг бүрдүүлж дэд бүтцийг эхний ээлжинд шийдвэрлэх, бага хүүтэй урт хугацааны зээлийг залуу гэр бүл,  бага дунд орлоготой иргэдийг хамруулах шаардлагатай гэж үзсэн байна.   

Санал асуулга

Хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй ажлын байр, албан тушаалыг тодорхойлно уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР