Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2015-06-04

“Барилгын чанар аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт аймгийн Барилгын удирдах ажилтны зөвлөлгөөнийг БХБЯ, Барилгын хөгжлийн төв,  аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн ГХБХБГазар хамтран 2015.03.18-ны өдөр Сайншанд хотноо зохион байгууллаа.     Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, БХБЯ-ны БЧААБГ-ын дарга Ц.Ганбат, Барилгын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Буджаргал, Г.Аюурзана, аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Бат-ирээдүй, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Б.Энхтайван нарын албаны төлөөлөгчид мөн  тус аймагт барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 22 аж ахуйн нэгжийн 40 орчим удирдах болон инженерийн техникийн ажилтнууд оролцлоо.           Зөвлөлгөөний үеэр БХБЯ, БХТ-өөс барилгын салбарт төрөөс баримталж буй өнөөгийн бодлого, барилгын чанар аюулгүй байдалд анхаарах асуудлууд болон салбарт шинээр нэвтрүүлж буй цахим мэдээллийн сангийн ач холбогдол, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, тайлан мэдээг  хэрхэн цахим хэлбэрээр өгөх талаар орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хийлээ.      Мөн зөвлөлгөөний үеэр аймгийн удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, зөвлөлгөөнд оролцогсдын асуултанд хариулж, санал хүсэлтийг сонслоо.      Зөвлөлгөөнөөс аймгийн барилгын салбарын цаашдын зорилтыг тодорхойлсон олон чухал шийдвэрүүд гарлаа.   

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР