Алтанширээ суманд газрын дуудлага худалдаа 2018.05.25-нд зохион байгуулагдана.

2018-04-17

Алтанширээ сумын Засаг даргын 2018 оны А/57 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршил бүхий газруудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдаа Алтанширээ сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2018 оны 05 дугаар сарын 25-нд 11.00 цагт нээлттэй явагдана.
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас  3 хоногийн өмнөөс эхлэн 08.00-17.00 цагийн хооронд сумын Засаг даргын тамгын газрын Газрын даамлын өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ.Үүнд:
1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Сумын газрын даамлаас авах/
2.    Иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.    Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод  үнийн 10%-тай тэнцүү байна. /100060000961/ Төрийн сан банк/
4.    Оролцогчийн хураамж /Иргэн – 5000 төгрөг, ААНБ – 10000 /100060029002/ Төрийн сан банк/
5.    Тэмдэгтийн хураамж – 12500 төлсөн баримт /100060200941/ Төрийн сан банк
6.    Аж ахуйн нэгж байгууллага оролцох бол дуудлага худалдаанд оролцох ажилтныг томилсон байгууллагын даргын тушаал шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах

Дуудлага худалдаа явуулах газрын байршил болон бусад мэдээллийг 91174291, 99905030 утсаар болон сумын газрын даамлаас ирж лавлана уу.

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР