Замын-Үүд суманд газрын дахин дуудлага худалдаа 2018.03.27-нд зохион байгуулагдана.

2018-03-14

Замын-Үүд сумын засаг даргын 2018 оны А/55 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газруудад газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдааг зарлаж байна.
     Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа Замын сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2018 оны 03-р сарын 27-ны өдрийн 15 цагт танхимын хэлбэрээр явагдана.
     Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Замын-Үүд сумын газрын даамлаас авна/ 

2. Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000961-До. өмч хувьчлалын орлого/.
4. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Төрийн сан банк 061400941 тоот дансанд тушаасан баримт

Дэлгэрэнгүй мэдээллийг 91020011, 91111692 утсаар лавлах болон доорх Газрын биржийн цахим системээс харж болно.
https://www.mle.mn/7/grid/zar?aucstatus=80&auctype=all&adgroup=all&adsubgroup=all&code=&key=&intent=&location=%21%3D&aimag=12&sum=167

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР