Замын-Үүд суманд газрын дахин дуудлага худалдаа зохион байгуулагдана.

2018-05-15

Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны А/111 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг 2018 оны 05-р сарын 30-ны 15 цагт Замын-үүд сумын Засаг даргын Тамгын газрын байранд танхимын хэлбэрээр явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн сумын Засаг даргын Тамгын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Батлагдсан маягт/

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд тушаана/

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 061400941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 91020011, 91111692 утсаар лавлана уу.

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР