“ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн

2018-04-27

“ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Барилгын удирдах ажилтны зөвлөгөөнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн барилгын салбарын компаниудыг оролцуулан хамтарсан байдлаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг аймгийн ЗДТГазар, ГХБХБГазар зохион байгуулсан ба зөвлөгөөнд Дорноговь аймгийн нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын 28 хүн, Говьсүмбэр аймгийн 6 аж ахуйн нэгж байгууллагын 14 хүн, нийт 24 аж ахуйн нэгж байгууллагын 42 хүн оролцсон. 
Мөн зөвлөгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Говьсүмбэр аймгийн ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл, Дорноговь аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ч.Түвшинтөр, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, Барилгын хөгжлийн төвийн ББМҮ-ийн хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн М.Батчимэг, Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатар, н.Болормаа, Барилгачдын нэгдсэн холбооны сургалтын албаны дарга Д.Бадамрагчаа, “Ультрасоник” ХХК-ийн маркетингийн менежер Б.Отгонбаяр, аймгийн МХГ-ын улсын байцаагч Н.Отгонжаргал, улсын байцаагч Д.Батхуяг нар оролцож, хөтөлбөрийн дагуу мэдээ мэдээллийг өгөв. 
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын БХБХ-ийн дарга Ц.Баярмаа “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын танилцуулгыг хэлэлцүүлж аймгийн хэмжээнд дагаж мөрдөх “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам”-ыг баталлаа. 
Мөн "Дорноговь, Говьсүмбэр аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-ий хүрээнд "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд "УБТЗ" БАҮ 3-р анги, "Чандмань-Илч" ХХК, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, "ТОБЕМ" ХХК, "Айсуй хөгжил" ХХК нийт 6 баг оролцсоноос авъяас, ур чадвараа шалгаж амжилттай оролцон 1-р байр "Чандмань-Илч" ХХК
2-р байр "УБТЗ" БАҮ 3-р анги
3-р байр "Мэргэжлийн хяналтын газар" тус тус эзэллээ.

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР