ГЭРЭЭ ДҮГНЭХ АЖЛЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА.

2018-04-12

Газрын тухай хуулийн 34.8, газар эзэмших, ашиглах гэрээнд заасны дагуу гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан байдаг ба аймгийн хэмжээнд гэрээ дүгнэх ажлыг 2018 оны 04-06-р сарын хооронд зохион байгуулах тул газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь дараах баримтыг бүрдүүлэн холбогдох сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандана гэрээгээ дүгнүүлнэ үү. Үүнд:

  1. Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар
  2. Газар эзэмших, ашиглах гэрээний эх хувь
  3. Газрын төлсөн баримт /өмнөх он болон 2018 оны 1, 2-р улирлын төлбөр төлөгдсөн байх, дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно./
  4. Газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт /фото зураг/ зэрэг болно.

 

Заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР