Дэлгэрэх суманд газрын дахин дуудлага худалдаа 2017.12.15-нд зохион байгуулагдана.

2017-12-08

Дэлгэрэх сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/144 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмших эрхийн танхимын дуудлага худалдааг зарлаж байна.  Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 15 цагт нээлттэй явагдана.

 

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин /мян.төг/

Газар эзэмших хугацаа

2017.12.15.

1

Дэлгэрэх сумын төвөөс зүүн урагш

Адууны зүчээ

1.541

2465.6

246.56

15 жил

 

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ хийнэ.

                Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс буюу 2017 оны 12-р сарын 12-ны 08 цагаас эхлэн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газарт битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө буюу 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад хаана.

                Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:     

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Сумын газрын даамалаас авна/                                       

2. Иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар       3. Дэчин төлсөн баримт – Данс: Төрийн сан банк- 100060000961   

4. Улсын тэмдэгтийн хураамж /иргэн-12500, ААН-12500 төгрөг/ - Данс: Төрийн сан банк – 100060400941

5. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл  

6.  Дуулага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл                                                      

                Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

                Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 88701661, 96671661 утсаар болон Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газарт ирж лавлана уу.

               

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР