ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан этгээд нь хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд албан бичгээр хүргүүлнэ. Хүсэлтэд ямар үйл ажиллагаа эрхлэх гэж буйгаа тодорхой заасан байна.

Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд нотариатчаар гэрчлүүлсэн дараахи бичиг баримтыг хавсаргана.

  1. Тусгай зөвшөөрөл авахыг хүсэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  2. Үндсэн болон гэрээгээр ажиллах мэргэжлийн ажилтнуудын иргэний үнэмлэхний хуулбар, анкет, дипломын хуулбар, зэрэг дэв, бүтээлийн жагсаалт, үндсэн ажилтан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд авсан захиралын тушаалын хуулбар (урд нь өөр байгууллагад ажиллаж байсан бол ажлаас чөлөөлөгдсөн тушаалын эх хувилбар)
  3. Ашиглах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадал, техникийн сертификат, холбогдох лабораториор баталгаажуулсан гэрчилгээ
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт Улаанбаатар банк 2611038299 тоот данс Нийслэлийн Татварын хэлтэс /500000 төгрөг/
  5. Тухайн ажил үйлчилгээнд ашиглах заавар, стандартын жагсаалт
  6. / Гэрчилгээний үнэ 25000 төлсөн баримт /Хаан банк төв тооцооны төв 5003007564 Алтан алим ХХК/

Тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтээ гаргасан этгээд нь дээрх бичиг баримт бүрдүүлэхээс гадна, тусгай зөвшөөрлийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, жагсаалт, улсын хөрөнгөөр хийгдсэн ажлыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт хүлээлгэн өгсөн актыг хавсаргана. 

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шалгуур үзүүлэлтүүд

   Д/д

Ажилбар

Байвал зохих инженер техникийн ажилтан

Аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, программ хангамж

    1

Газрын нөхөн сэргээлт хийх

1. Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 3-аас  доошгүй жил ажилласан хөрс судлаач, агрономчтой байх

1. Газрын нөхөн сэргээлт хийх машин механизмтай, эсвэл бусадтай энэ чиглэлээр байгуулсан гэрээ
2. Нөхөн сэргээлтийн арга зүй, заавар удирдамж, стандартын жагсаалт

     2

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэх

1.Мэргэжлийн бүрэлдэхүүнд хөрс судлагч, ургамал судлаач, газар зохион байгуулагч, газар зүйн мэдээллийн системийн болон газрын зураглал, кадастрын мэргэжилтэн оролцсон байх
2. Голлох мэргэжлийн хүмүүс /хөрс судлагч, ургамал судлагч/ нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, газрын бүрхэвчийн дунд ба том масштабын хайгуулын судалгааны арга зүй эзэмшсэн, бие даан хийж гүйцэтгэсэн  байх

1.Судалгааны дээжинд шинжилгээ хийх өөрийн лабораторитой эсвэл бусад лабораторитой гэрээ хийсэн
2. Хянан баталгааны зураглалын болон хэмжлийн тоног төхөөрөмж, GIS-ийн программ хангамжтай байх
3. ±5 м-ээс багагүй нарийвчлалттай байршил тогтоогч ерөнхий судалгааны зориулалтын GPS
4. Эрхэлж буй ажилтай холбоотой гарын авлага материалын жагсаалт

    3

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах

  • Мэргэжлийн бүрэлдэхүүнд газар зохион байгуулагч, кадастрын мэргэжилтэн, хөрс ба ургамал судлаач, GIS-ийн мэргэжилтэн, эдийн засаг-нийгэм судлаач, газар зүйч, ландшафтны архитектор
  • Голлох мэргэжлийн хүмүүс /газар зохион байгуулагч, хөрс судлагч, ургамал судлагч/-ийн 2-оос цөөнгүй нь  мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, газрын бүрхэвчийн дунд ба том масштабын хайгуулын судалгааны арга зүй эзэмшсэн, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аж ахуй дотоодын газар зохион байгуулалт ажлууд, газрын чанар, чадавхийн үнэлгээний төслийг 2-оос доошгүй удаа бие даан хийсэн буюу удирдан зохион байгуулсан

1. Газрын зураглал, хэмжлийн тоног төхөөрөмж, программ хангамжтай байх,
2.  ±5 м-ээс багагүй нарийвчлалттай байршил тогтоогч ерөнхий судалгааны зориулалтын GPS
3. Эрхлэх ажилтай холбоотой гарын авлага материалын жагсаалт

   4

Хот  суурин газрын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах

  • Мэргэжлийн бүрэлдэхүүнд газар зохион байгуулагч, кадастрын мэргэжилтэн, хөрс, GIS-ийн мэргэжилтэн, эдийн засаг-нийгэм судлаач, газар зүйч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, инжене-геологи, гидрогеологич мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан

 

1. Газрын зураглалын болон хэмжлийн тоног төхөөрөмж, GIS-ийн программ хангамжтай байх,
2. ±5 м-ээс багагүй нарийвчлалттай байршил тогтоогч ерөнхий судалгааны зориулалтын GPS
3. хот суурин газрын инженер-геологийн мужлал хийхэд шаардагдах өрмийн машин, хөрсний РН, корроз болон бусад найрлага тодорхойлогч лаборатори, хээрийн туршилтын багажууд/ хөрсний дулааны горим хэмжигч, шүүрлийн коэффициент тодорхойлогч, газар хөдлөлийн балл тодорхойлогч, хөрсний физик механик шинж чанар тодорхойлогч, ARCO GIS-ийн программ хангамж эсвэл хөрсний геологийн орчныг 2D,3D-д харуулах программ хангамж

 

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР