ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын мэндчилгээ

 Манай байгууллагын вэб сайтад хандаж байгаа эрхэм танд баярлалаа.

    Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон хэлэлцсэн асуудлын тойм зэрэг электрон хэлбэрээр түгээж болох олон талын мэдээллийг авах боломжтой юм.

    Мөн түүнчлэн холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаар, и-мэйл хаягийн жагсаалтыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

                                     ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА  
                                                               А.ХҮРЭЛШАГАЙ

 

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР